News

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо нь Монгол Улсад биеийн тамир спорт ба олимпын хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх болон өвөл, зуны олимп, тивийн наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах зорилгоор Монголын үндэсний олимпын хороотой санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт гарын үсэг зураг ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар болон Монголын үндэсний олимпын хороог төлөөлж Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.


Талууд хамтын ажиллагаандаа Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, НҮБ бие бялдрын боловсролын харти, Олимпын харти болон холбогдох бусад хууль тогтоомж, баримт бичгийг дээдлэн, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан, харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэн, харилцан нээлттэй ил тод, үр бүтээлтэй хамтран ажиллахыг удирдлага болгоно.


Өнөөдрийн байдлаар Япон улсын Токио хотноо болох зуны олимпын наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 17 тамирчин оролцох эрхийн болзол хангаад байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.