News

Б.БААСАНХҮҮ ОЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд дэлхийн аварга Б.Баасанхүү алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Цунодад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр олимпын наадмын Монголын багийн 31 дэх медальтан болж, одоогоор жүдо бөхийн Монголын багийн олимпын 12 дахь медальтан болж байна.
Олимпын наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин болно. Өмнө нь “Москва-1980”-гаас Ц.Дамдин, “Лондон-2012”-гоос Н.Түвшинбаяр, “Рио-2016”-гоос Д.Сумъяа, “Токио-2020”-гоос Саид Моллай нар мөнгөн медаль хүртэж байв.
Б.БААСАНХҮҮ 2024 онд
УАШТ-ээс алт
Азийн АШТ-ий алт
“Душанбе-2024 Их дуулгын алт,
“Абу Даби-2024” ДАШТ-ээс алт
“Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.