“Парис-2024” зуны олимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Монголын багаас энэ өдрүүдэд бокс, жүдо, буудлага, усанд сэлэлт, дугуй, байт харваа гэсэн төрлүүдээр тамирчид маань хурд, хүчээ үзэж байгаа ба боксоос нэг, жүдогоос дөрвөн тамирчин өрсөлдөөнөө өндөрлүүллээ. Үлдсэн өдрүүдэд чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн төрлөөр Монгол тамирчид өрсөлдөөн өрнүүлэх юм. Монгол Улсын баг тус олимпын наадамд 32 тамирчинаа сойсон бөгөөд олимпын эрх авсан тоогоор Ази тивийн 25 орноос 11 дүгээр байрт бичигджээ. Жагсаалтын эхэнд Япон улсын баг 403 тамирчинаа олимпын наадамд оролцуулсанаар тэргүүлж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.