News

“ПАРИС-2024” ОЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ


●ОУОХ~ны гишүүн 206 орон , дүрвэгчдийн баг нь 94 усан онгоц хөлөглөн, 6 км усан замыг туулан нээлтэд ёслол төгөлдөр "жагслаа".
●Франц улсын засгийн газар олимпын усан замын системийг шинэчлэхэд 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ.
●Тус наадамд АНУ(592 тамирчин),Франц (573), Австрали (460), Герман (428), Япон (403) улс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй иржээ.
●Олимпын бамбарыг суут жүдоч Т.Ринье, алдарт гүйгч М.Перес нар асааж, "Парис-2024" бамбар нь францчуудын дэлхийд 1783 онд анхлан зохион бүтээсэн агаарын бөмбөлөгт бадамлан ассаар байх болжээ.
●Олимпын цадигт анх удаа орон орны тамирчид усан флотоор хөвж, нээлтэд хөл амар хөгжилтэй оролцжээ.
●Энэ удаагийн олимпын нээлтэд уригдсан орнуудаас 120 ерөнхийлөгч, ерөнхий сайд хүрэлцэн ирсэн нь дээд амжилт болжээ.
● Наадмын аюулгүй байдлын албанд Францын хүчний байгууллагын 45000 цэрэг, офицер; 24000 хувийн мөрдөгч; 18000 армийн ажилтнууд дайчлагджээ.Түүнчлэн найрсаг харилцаатай 45 орны 1100 мэргэжил нэгт нөхөд Францад иржээ.
Эх сурвалж соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.