News

Б.ОТГОНБОЛД МЕКСИКИЙН ТАМИЧИНД ЯЛАГДЛАА


“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө болж байна. Өнөөдөр байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Ханжоу” Азийн наадмын аварга Б.Отгонболд (дэлхийн чансаа50) Мексикийн тамирчин Матиас Гранде (дэлхийн чансаа 17)-тай өрсөлдөхөд 7:1-ээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Б.Отгонболдэнэ харваанд 28, 27, 27, 25 оносон бол өрсөлдөгч нь 28, 28, 28, 29 оноо авчээ. Б.Отгонболдын хувьд хоёр дахь олимпын наадамдаа оролцсон бол Монголын байт харвааны тамирчдын олимпын хамгийн өндөр амжилтыг Б.Урантунгалаг үзүүлсэн бөгөөд тэрбээр “Лондон-2012” олимпын наадамд есдүгээр байрт орж байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.