“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн Израйлын бөх Петер Палчикт цэвэр ялагдлаа. Тэрбээр энэ онд "Ченду-2024" Универсиад наадмаас хүрэл, Антальягийн гранпригаас хүрэл, Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн ба дэлхийн чансааны 10 дугаар байрт бичигдсэн байна. Б.Гончигсүрэнгийн хувьд олимпын наадам энэ хүрээд өндөрлөсөн бол эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана. Ванесса Чала нь 34 настай, Гранд сламын хүрэл медальт тамирчин юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.