“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн Эквадорын тамирчин Ванесса Чалаг вазари үнэлгээгээр яллаа. Анхны олимпдоо оролцож буй О.Хүслэн эхний ялалтаа авсанаар шөвгийн 16-д 2023 оны дэлхийн аварга, 2023, 2024 оны Европын АШТ-ий хүрэл медальт Израилын бөх Инбар Ланиртай өрсөлдөхөөр болов. О.Хүслэн энэ оны Ази тивийн хүрэл медальтай бөгөөд дэлхийн чансааны 28 дугаар байрт эрэмбэлэгдсэн амжилтаар энэ олимпын наадмыг зорьсон юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.