News

“ПАРИС-2024”: Г.БОЛОР-ЭРДЭНЭ ПАРАЛИМПЫН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬТ АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО


“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин Бозтеке Махмутад ялагдаж, тус наадмын Монголын багийн хоёр дахь медальтан болсон юм.
Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн байдлаар “Парис-2024” паралимпын наадамд оролцогч 168 орноос 19 дүгээр байрт бичигдэж байна.
Мөн Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмын Монголын багийн зургаа дахь медалийг хүртэж, анхны мөнгөн медальт Монгол тамирчин боллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.