News

А.ХҮСЛЭН ДУГУЙТ ЦАНЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО


Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан бөгөөд А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. А.Хүслэн нь "Турин-2006", "Ванкувер-2010" өвлийн олимпын наадамд уралдсан ОУХМ Э.Очирсүрэнгийн ууган хүү нь юм. Удам дамжсан тамирчин А.Хүслэн “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд уралдсан 79 цаначнаас 42 дугаарт байрт хурдалсан бөгөөд өдгөө ээжийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа б
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.