Авлигынэсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олоннийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигынталаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохионбайгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу Улсын шигшээбаг шигшээ багийн бус клуб холбоодын удирдах ажилтнуудад авлигын эсрэг хууль,тогтоомж, авлигыг гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхмэдээллийг нэмэгдүүлэх зорилгооруулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
СургалтаарАТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлынзөрчил гэж юу вэ, спортын холбоодын санхүүжилтэд гарч буй эрсдэл, урьдчилансэргийлэх арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр мэдээлэл хүргэв.
Аргахэмжээнд спортын шигшээ багийн болон шигшээ багийн бус клуб, спорт холбоодыннийт 56 /ТББ-ын/ удирдах ажилтан, нягтлан, менежер нарын хүрээнд Авлигын эсрэгурьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж,төсвөөс авсан санхүүгийн дэмжлэгийг зарцуулахтай холбоотой гарч буй эрсдэл,санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангах тухай асуудлаар нэмэлт мэдээлэлхүргэж, ярилцав. Мөн “Товш”аппликэйшнийг сурталчлав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.