News

МОНГОЛЫН ШОРТ ТРЕКЧИД ЗҮҮН АЗИЙН ЦУВРАЛ ТЭМЦЭЭНЭЭС 17 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Филиппин улсын Манила хотод шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээн болоход 10 орны нийт 90 тамирчин өрсөлдөв. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1500, 1000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1500, 1000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрт мөнгө, 1000 метрт алт, Т.Тэмүүлэн 1500 метрт хүрэл, 1000 болон 500 метрт мөнгөн  медаль хүртжээ.

Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэнээр Филиппин улсад төрийн дуулалаа эгшиглүүллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.