News

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ


Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Биеийн тамир, спортын улсын хорооны болон аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, газрын ажилтан албан хаагчдад танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав.  


Сургалтаар тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө.

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд дөрвөн зорилт дэвшүүлсэнийг танилцуулсан юм.

Нэгдүгээрт, хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих,

Хоёрдугаарт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах,

Гуравдугаарт, зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах,

Дөрөвдүгээрт, Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендэрийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талалт хамтрын ажиллагааг дэмжих зэрэг зорилт гаргажээ.  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.