News

“ПАРИС-2024” ОЛИМП, ПАРАЛИМПЫН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ. “Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ. БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв. “Парис-2024” олимпын наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.