News

ШУГАМАН БҮЖГИЙН МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО


“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний хүрээнд Монгол туургатан, үндэстэн, угсаатны шугаман бүжгийн их наадам Спортын төв ордны “А” зааланд болов. Анхдугаар тэмцээнд 33 багийн 20-85 насны 343 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлсөн бөгөөд тэмцээний 46-64 насны ангилалд “Гоо даль-2” баг түрүүлж, “Эрчис”, “Сондор” баг удааллаа. Харин дунд насны ангилалд “Гоёсог алхаа-2” алтан медаль хүртсэн бол “Мандала”, “Гоо даль-1” баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа.

Тэгвэл 20-45 насны ангилалд “Хамтын хүч” баг түрүүлж, “Гоёмсог” баг дэд байрт орсон бол Монгол туургатан ангилалд Дорнод аймгийн “Гоо даль-1” баг түрүүлж, ОХУ-ын Буриад улсын “Звезда” баг дэд байрт шалгарлаа. Шугаман бүжгийн их наадамд оролцогчдын хамгийн ахмад нь 85 настай бол хамгийн залуу нь 25 настай бүжигчин байна.

Орон нутгаас 16 аймаг, хилийн чанадаас ОХУ-ын Буриад улсын баг тамирчид оролцож байгаа ба ирэх жилээс хүрээгээ тэлж, ӨМӨЗО, Казахстан зэрэг орны баг тамирчид оролцохоо илэрхийлжээ. Манай улсад шугаман бүжгийн спорт 2017 оноос анхлан үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8000 гаруй хүн тус спортоор хичээллэж байна.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.