News

Э.ЛХАГВАСҮРЭН, Б.БОЛОР-ЭРДЭНЭ НАРЫН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХ БАТАЛГААЖЖЭЭ

Э.ЛХАГВАСҮРЭН, Б.БОЛОР-ЭРДЭНЭ  НАРЫН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХ БАТАЛГААЖЖЭЭ
Мэдээ


Олон улсын ширээний теннисний холбоо( ITTF )- ноос 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнээс эрхээ авсан Монгол улсын шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын олимпод оролцох батламжийг илгээжээ. Ингэснээр манай улс түүхэндээ анх удаа ширээний теннисээр олимпод оролцоно. Түүнчлэн эрхээ авсан тамирчин Б.Болор-Эрдэнэ нь одоо 18 настай. Одоогоор Токиог зорих Монголын багийн бүрэлдэхүүний хамгийн отгон тамирчнаар нэрлэгдэж байна.

Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг бүрдүүлэх журмын дагуу өнгөрсөн оноос эхлэн ширээний теннисний спорт нь Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор харьяалагдан, 6 тамирчин, 2 дасгалжуулагч улсын шигшээ багийн  бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монголын ширээний теннисчид 1961 онд анх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бол ийнхүү 60 жилийн дараа түүхэндээ анх удаа олимпын наадамд оролцохоор боллоо.

 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.