“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаа 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, улсын хэмжээнд 14 хоногийн турш үргэлжлэн маргааш буюу 03 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 00:00 цагт өндөрлөнө.
Зохион байгуулагчдын зүгээс маргааш шөнийн 00:00 цаг хүртэлх гүйлтийг тооцож, ирэх даваа гарагт нэгдсэн дүнг зарлана. Улсын хэмжээнд нийт оролцогчдын тоо цахим гүйлтийн 12 дахь өдрийн дараах байдлаар 23723 болж нэмэгдсэн байна.
Цахим гүйлтийн 12 өдрийн дараах байдлаар буюу 2021.03.27-ны өдрийн 11:00 цаг хүртэл аймгуудын хэмжээнд Говь-Алтайчууд нийт 2652 гишүүн, 43336 км зам туулсан амжилтаараа улсын хэмжээнд тэргүүллээ хадгалж байна. Удаах байрт Булган аймаг бичигджээ. Тэд хамгийн олуулаа буюу нийт 3307 гишүүнтэй, 42875 км зам туулсан байна. Онцолбол Булган аймгийн оролцогчид 1 өдөрт 18639 км зам туулж, дээд амжилт тогтоолоо.
Нийслэлээс хамгийн их зам туулсан нь Сонгинохайрхан дүүрэг. Страва группийн гишүүдийн тоо буюу гар утсандаа “Strava” аппликейшн татаж, идэвхтэй гүйж байгаа хүний тоо 1637, нийт туулсан зам нь 39157 км байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.