News

БОКСЫН АЗИ ТИВИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН НАЙМАН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

 

Тайланд улсын Чианг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 63.5 кг-д Г.Бадмаараг тулалдах бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Даваадорж, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Х.Энх-Амар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Ази тивийн рингэнд анхлан түрүүлсэн (1971 он) монгол боксчин бол Ардын багш, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг ба тэрбээр 1975 оны тус тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн. 2007 онд эх орондоо болсон Азийн АШТ-ээс Монголын боксчид хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь өнөө ч тохиогоогүй өндөр амжилт билээ. 

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.