News

Б.ГАНБОЛД АМЕРИК ТИВИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ. Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна. Тэрбээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм. Б.Ганболд нь “Сочи-2014”, "Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.