Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/673 дугаар тушаалын дагуу орон нутгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдрын ерөнхий хөгжил болон биеийн бүтэц, баланс, сэтгэл зүй, хоол шим тэжээлийн байдлыг сорил тест болон асуумжийн аргаар судлах, суурь судалгааны мэдээлэл цуглуулах, өсвөрийн тамирчидтай ажиллаж буй дасгалжуулагч нарыг орчин үеийн спортын шинжлэх ухаан, анагаах ухааны мэдлэг, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах зорилгоор “Тамирчдын биеийн бүтэц ажиллах чадварын сорил, шинжилгээ, дасгалжуулалтын сургалт”-ыг арваннэгдүгээр сарын дүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдөр Өвөрхангай аймагт сорил, судалгаа авсан ба тус аймгийн хүндийн өргөлт, таеквондо, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөлбөмбөг гэсэн зургаан спортын 50 тамирчин хамрагдаж байгаа аж. Судалгаа авч буй багийн бүрэлдэхүүнд, Б.Бямбацэцэг (БТСУХорооны ҮШББХХ-ийн мэргэжилтэн), Г.Отгон-Эрдэнэ (САУЭШТ-ийн АУА-ын их эмч), Б.Бишрэлт (САУЭШТ-ийн ЭШССА-ны эрдэм шинжилгээний ажилтан), Ч.Болдбаатар (САУЭШТ-ийн АУА-ын их эмч), М.Ангармаа (САУЭШТ-ийн ЭШССА-ны эрдэм шинжилгээний ажилтан) нар ажиллаж байна. Энэхүү сорил, дасгалжуулалтын сургалтыг цаашид Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт өрнүүлэх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.