News

НАЛАЙХ ДҮҮРЭГТ БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  

Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг үе шаттай байгуулж буй билээ. Энэ ажлын эхлэл болгож, өнгөрсөн сард Баянгол дүүрэгт Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсан бол өнөөдөр Налайх дүүргийн Спорт цогцолборт сорилын шинэ төв үүдээ нээв.

Арга хэмжээний нээлтэд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Биеийн тамир, спортын улсын хорооны БТГ-ын дарга О.Гэрэл, БТБХХ-ийн дарга О.Баасан, Налайх дүүргийн менежер С.Ялалт, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр, БТСУХ-ны БТБХХ-ийн мэргэжилтэн Д.Соёлмаа нар оролцлоо.  


Энэ үеэр БТСУХ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл хэлсэн үгэндээ “Энэ сорилын төв олон сайн талтай. Жишээ дурдахад, иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлж байна. Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэг олгоно” хэмээн онцлов.  

 

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:

Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох

Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх

Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох

Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх

Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх

Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

🔹Цаашид энэ онд улсын хэмжээнд нэмж сорилын гурван төвийг байгуулах ба нийслэлд нэг, орон нутагт хоёр төвийг нээхээр зэхэж байна.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:

📌Цусны даралт хэмжигч,

📌Зүрхний цохилт хэмжигч,

📌Биеийн өндөр хэмжигч,

📌Биеийн бүтцийг тодорхойлогч,

📌Гарын булчингийн хүчийг хэмжих,

📌Их биеийн булчингийн хүчийг хэмжих,

📌Хөлийн булчингийн хүчийг хэмжих,

📌Биеийн уян хатан байдлыг хэмжих,

📌Хурдны чанарыг хэмжих,

📌Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,

📌Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.