Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болж байна. Өсвөр, залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь удаагийн тэмцээнд 34 орны 300 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсад кураш бөхийн ДАШТ хоёр дахь удаагаа болж буй юм. Өмнө нь 2007 онд болоход Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, гавьяат тамирчин Д.Цэрэнханд, Д.Ганхуяг, н.Мөнхбаяр нар алтан медаль хүртэж байлаа. Кураш бөхийн ДАШТ-ээс анхлан алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Бэгзийн Ганбаатар ба тэрбээр Узбекистан улсад 2006 онд болсон тус тэмцээний 90 кг-ын жинд аваргалж байв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.