News

ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДАШТ-НД МОНГОЛЫН 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

 

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлага эмэгтэйчүүдийн ангилалд IM, WGM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Т.Мөнхзул, WGM Ү.Үүрийнтуяа, WIM Д.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WCM Х.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн ангилалд GM Б.Батсүрэн, GM С.Билгүүн, IM Д.Ган-Эрдэнэ, IM Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын шатарчдаас тус тэмцээнээс хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн онд WIM Т.Мөнхзул үзүүлсэн бөгөөд тэрбээр блиц төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.