БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын биатлоны эрэгтэй, эмэгтэй баг буухиа төрөлд өрсөлдөхөд эрэгтэй баг долоон орны багаас тавдугаар байрторлоо. Тус ангилалд Японы баг алт, Казахстан, БНХАУ-ын баг удаалав. Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Ариунболд, Ж.Гантулга, О.Гантулга нар багтсан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.