Дархан-Уул аймгийн 17 настай тамирчин Н.Нандинцэцэг гүйлтийн цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын спринт төрөлд уралдсан.
Тэрээр өчигдөр эх орондоо ирээд өнөөдөр Эрдэнэт хотноо хүүхдийн спортын наадмын охидын 17-18 насны тэших техникээр уралдах 10 км-ын зайд түрүүлж, энэ наадамд охидоос аварга болсон эхний тамирчин боллоо.
Улмаар наадам 4 жилийн зайтай зохиогддог байх үед 2023 онд ганцаарчилсан 2 зайд уралдаж 2 алтан медаль хүртсэн юм.
Спортын мастер Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай залуу тамирчин Н.Нандинцэцэг ийнхүү 3 дахь наадамдаа дараалан алтан медаль хүртэж онцлох амжилтыг гаргаж чадлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.