News

ХАНГАЙН БҮСИЙГ БУЛГАН АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, НИЙТ ХҮН АМЫХ НЬ 5.2% ОРОЛЦЖЭЭ.


“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагаанд хангайн бүсийн Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгуудаас нийт 5991 хүн оролцсон байна. Цахим гүйлтийн 14 хоногийн хугацаанд Булган аймгийн 3675 гүйгч нийт 66758 км зам туулсан үзүүлэлтээрээ хангайн бүсийн нэгдүгээр байрт бичигдлээ.
2020 оны улсын нэгдсэн тооллогоор Булган аймгийн хүн ам 62089 байна. Ингэснээр энэ удаагийн цахим гүйлтэд нийт хүн амынх нь 5.2% оролцжээ.
“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны удирдамжийн дагуу байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа аймаг, дүүргийн “Strava” группэд гүйлт нь бүртгэгдсэн иргэдийн тоо, туулсан замын нийт километрт харгалзуулсан оноо, нээлттэй фэйсбүүк групп, пэйж болон цахим хуудсанд байршуулсан мэдээтэй танилцсан хандалт болон мэдээг бусдад хуваалцсан тоо зэргийг нэмж, нийлбэр оноог их онооны системээр байр эзлүүллээ. Мөн тухайн аймаг, дүүргийн хүн амын тоог туулсан замын нийт километрт харгалзуулж дүгнэсэн юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.