БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Э.БИЛЭГТИЙГ ТОМИЛОВ
ССАЖЗЯ-ны сайдын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгтийг томилов. Тушаалыг ССАЖЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан уншиж сонордууллаа. БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт “Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Цаашид хуулийн хүрээнд хамт олонтойгоо хамтран ажиллахад таатай байна” хэмээн тэмдэглэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.