News

“БОЛОМЖИЙГ БҮГДЭД” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа оюуны онцгой хөгжилтэй иргэдийг спортоор дамжуулж хэрхэн хөгжүүлж болдог гэдгийг бодитойгоор харуулсан Монголын тусгай олимпын хорооны тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын харьяа, МСҮТ-ийн оёдлын ангийн оюутан Батсүхийн Уянгалянхуагийн түүхээр бүтээсэн “БОЛОМЖИЙГ БҮГДЭД” баримтат киноны нээлтийн ёслол өнөөдөр “Өргөө” кино театрт болов.

Тусгай олимпын хөдөлгөөний 190 гаруй орноос сонгосон дөрвөн орны тамирчны түүхийг ХБНГУ-ын кино продакшн 2021 оноос судалгаа хийж, зураг авалт хийснээ өнөөдөр Монголын үзэгчдэд дэлгэн харууллаа. Киноны агуулгаас товч дурдвал, шашин шүтлэг, хэл соёл нь тэс өөр боловч дөрвөн гол дүрийн зорилго нь нэг.

Амжилтын төлөө чармайх амаргүй аялалдаа спортоос авч болох аз жаргал, саад бэрхшээл болоод бие даан амьдрах чадварт суралцаж буйгаар тэдэнтэй адил бэрхшээлтэй дэлхийн олон сая хүнд итгэл, урам зориг хайрлах. Б.Уянгалянхуагийн тухайд ялалтын үнэ цэн, медальд хүрэхээс илүүтэй айдасаа даван туулж, өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулж, олон найз нөхөдтэй болсноо бахархан дурсана.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.