News

Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийг та бүхэнд танилцуулж байна.


Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийг та бүхэнд танилцуулж байна.
Б.Ерөөлт Италийн Турин хотноо зохион байгуулагдсан “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай чиглүүлэн удирдсан бөгөөд дэлхийн хэмжээнд оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй залуу манлайлагчдын нэг юм. Тэрээр оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн дуу хоолойг дэлхий дахинд түгээхийн сацуу Монгол улсад хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхэд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн Тусгай Олимпын Сержант Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлтийн манлайлал нь Монгол Улсыг хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн хөдөлгөөнд тэргүүлэгч орнуудын нэг болгож, олон улсын тавцанд манай улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ерөөлтдөө баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.