News

“ТУРИН-2025”: Б.МӨНХ-ЭРДЭНЭ, Б.БЯМБА-ЭРДЭНЭ НАР МӨНГӨ, Ө.ЕЛМИРЗА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза хүрэл медаль хүртлээ. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас одоогийн байдлаар Монголын баг тамирчид долоон медаль хүртээд байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.