ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ТЭМЦЭЭНИЙ ИЛТГЭХХУУДАС
2019.05.01-07 Улаанбаатар хот
Монголын буудлага спортын залуучуудын улсын аваргашалгаруулах тэмцээн залуучуудын насны ангилалаар, МБСХ-ноос батлагдсан зааврын дагуу буудлага спортын 14 төрлөөр 2019 оны 05 сарын01-07-ны өдрүүдэд Аваргаклубын 25м тир болон ТСТөвийн 10м, 25м,50м-ийн тирэнд амжилттай зохион байгуулж явууллаа.
10м-ийн холимогбагийн дасгалыг шинэ дүрмийн дагууявуулж дүгнэлээ.
Тус тэмцээнд 14 дасгалд 12 байгууллагын 57 эрэгтэй 95эмэгтэй 152 тамирчид өрсөлдөж үүнээсОУХМ тамирчин эмэгтэй 2, спортын мастерцолтой эрэгтэй 4, эмэгтэй 9, СДМ 8 тамирчин, зэрэгтэй тамирчид 129оролцлоо.
Хийн урт бууны төрөлд Б.Сугар багшийн дасгалжуулсантамирчин Н.Пүрэвцэрэн 583 оноогоор СМ , Хэнтий аймгийн тамирчин Б.Нарандагина577 оноогоор СДМ, Орхон аймгийн тамирчин Н.Болор-Эрдэнэ 571 оноогоор СДМ, ТСТөвийнтамирчин Э.Ариунзаяа 570 оноогоор СДМ, Б.Эрдэнэбаяр 574 оноогоор СДМ , хийн гар буунытөрөлд ТСТөвийн тамирчин А.Түмэндэлгэр 553 оноогоор СДМастерын болзол хангасаншинэ залуу авъяаслаг тамирчид олноор төрөн гарлаа.
Спортын I зэргийг 12тамирчин, II зэргийг 11 тамирчин, III зэргийн болзолыг 7 тамирчин тус тус шинээрбиелүүллээ.
50м-ийн хэвтээ 60 дасгалд Снайпер клубын тамирчин ОУХМО.Есүгэн 622,7 оноогоор Монгол улсын залуучуудын дээд амжилт, 25м-ийн 30+30спорт гар бууны дасгалд Алдар спорт хорооны тамирчин Х.Уртнасан 580 онож Монголулсын залуучуудын дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоосон нь манай шинэ залуутамирчдын амжилт хурдацтай өсөж насанд хүрэгчид болон тив, дэлхийн хэмжээндхүрсэн амжилт байлаа.
Тэмцээний электронбайн дээр явагдаж байгаа төрлүүд СМ Д.Батсуурийн идэвхи санаачлага хөдөлмөрийнүр дүнд Мэйтон фирмийн электрон байнышинэчлэсэн програмчлалаар явагдаж үзэгчид буудсан оноог дэлгэцэн дээрээс харах боломжтойболсон нь хөгжөөн дэмжигчдэд таалагдсан шинэлэг зүйл болсон.
Тэмцээнийг ОУШүүгч-1, Улсын Шүүгч 12, зэрэгтэй шүүгч 3 нийт16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОУБХДүрмийн дагуу дүгнэж дүнгээ гаргалаа.
Багийн дүнгээр 254 оноогоор Орхон аймгийн баг тамирчидтэргүүн байр, 274 оноогоор ТСТөвийн баг тамирчид дэд байр, 387 оноогоор Снайперклубын баг тамирчид 3-р байр, 389 оноогоор “Аваргаас Аварга” клуб шагналт 4-рбайр, 425 оноогоор Хэнтий аймгийн баг тамирчид шагналт 5-р байр, 428 оноогоорХүч спорт хорооны баг тамирчид шагналт 6-р байрыг тус тус эзэллээ.
Илтгэх хуудас бичсэн: Д.Сонинбилэг