Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 3-р шат Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 3-р шат
Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 3-р шат
Огноо:
2019-04-10 Эхлэх 2019-04-15 Дуусах

Танилцуулга Файл татах

МОНГОЛЫГ БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ЦОМ III

 ТЭМЦЭЭНИЙ ИЛТГЭХ ХУУДАС

 

2019.04.10-15-ны хооронд                                                       Улаанбаатар хот

Монголын буудлага спортын холбооны цомын чансаа тогтоох цуврал тэмцээний эхний шатны тэмцээн  насанд хүрэгчдийн  ангиллаар МБСХ-ноос  батлагдсан зааврын дагуу, буудлага спортын 14 төрлөөр 2019 оны 04 сарын 10-15-ны өдрүүдэд ТСТөвийн 10м, 25м, 50м-ийн тирэнд амжилттай зохион байгуулан дүнгээ гаргалаа.

10м-ийн  хийн бууны дасгалуудад  финалын буудлагыг  Англи хэлээр удирдан явуулж хэвшлээ.

Тус тэмцээнд 14 дасгалд 15 байгууллагын 68 эрэгтэй, 88 эмэгтэй нийт 156 тамирчид өрсөлдөж  үүнээс эрэгтэй ОУХМ тамирчин 8, эмэгтэй ОУХМ 17, спортын мастер цолтой эрэгтэй 10, эмэгтэй 12, СДМ 10 , зэрэгтэй тамирчид 98 оролцлоо. 

Хийн урт бууны төрөлд ОУХМ С.Адилбиш багшийн дасгалжуулсан өсвөрийн  тамирчин Х.Марал 574 оноогоор Спортын дэд мастер, Хэнтий аймгийн өсвөрийн тамирчин Б. Нарандагина Спортын дэд мастерын  болзол ,спортын I зэргийг 4 тамирчин, 2-р зэргийг 22 тамирчин, 3-р зэргийг 9 тамирчин тус тус биелүүллээ. 

10м-ийн хийн  гар бууны дасгалд 60 сумны дүнгээр Ц.Анударь 575 оноогоор улсын шинэ дээд амжилт тогтоолоо. 

Тэмцээний электрон байн дээр явагдаж байгаа дасгалын оноог дэлгэцэн дээрээс үзэгчдэд харах боломжтой болгосон нь тэмцээнийг үзүүштэй, өрсөлдөөнтэй болгож байлаа.

            МБСХ-ны цомын цуврал тэмцээний Эвээр ононо, Эвсэж ялна уриатай логогоор чимсэн тамирчдын мандат, старт номер, батламж, тэмцээний хаяг, рекламын самбаруудаар тэмцээн зохион байгуулагдаж байгаа ТСТөвийн 10м, 25м, 50м тирнүүдэд байрлуулсан нь тамирчдад тэмцээнд оролцох урам зориг, эрч хүч бэлэглэсэн шинэлэг шийдэл боллоо.

 

                            Илтгэх хуудас бичсэн:                           Д.Сонинбилэг

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: