Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 4-р шат Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 4-р шат
Монголын буудлага спортын холбооны цомын төлөө тэмцээн 4-р шат
Огноо:
2019-08-03 Эхлэх 2019-08-11 Дуусах

Танилцуулга Файл татах

МОНГОЛЫГ БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ЦОМ IV

 ТЭМЦЭЭНИЙ ИЛТГЭХ ХУУДАС

 

2019.08.01-11-ны хооронд                                                       Улаанбаатар хот

Монголын буудлага спортын холбооны цомын чансаа тогтоох цуврал тэмцээний IV шатны тэмцээн  насанд хүрэгчдийн  ангиллаар МБСХ-ноос  батлагдсан зааврын дагуу, буудлага спортын 12 төрлөөр 2019 оны 08 сарын 01-11-ны өдрүүдэд Аварга клубын 25м, ТСТөвийн 10м, 25м, 50м-ийн гадна тирэнд амжилттай зохион байгуулан дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд 12 дасгалд 11 байгууллагын 51 эрэгтэй, 73 эмэгтэй нийт 124 тамирчид өрсөлдөж  үүнээс эрэгтэй ОУХМ тамирчин 8, эмэгтэй ОУХМ 18, спортын мастер цолтой эрэгтэй 11, эмэгтэй 15, СДМ 10 , зэрэгтэй тамирчид 61 оролцлоо. 

Хийн урт бууны төрөлд дасгалжуулагч СМ Б.Сугар дасгалжуулагчтай   тамирчин Б.Чинчимэг  572 оноогоор Спортын дэд мастер, Хэнтий аймгийн өсвөрийн тамирчин Б. Нарандагина 585 онож Спортын мастерын  болзол ,спортын 2-р зэргийг 1 тамирчин, 3-р зэргийг1 тамирчин тус тус биелүүллээ. 

10м-ийн хийн  урт бууны эмэгтэйчүүдийн финалын амжилтыг 252,8  оноогоор ОУХМ Энержи ресурс компанийн тамирчин Ч.Нарантуяа шинэчлэн тогтоолоо. 

 

           

                            Илтгэх хуудас бичсэн:                           Д.Сонинбилэг

 

 

 

 

 

 

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: