2019 оны Насанд хүрэгчдийн УАШТ 2019 оны Насанд хүрэгчдийн УАШТ
2019 оны Насанд хүрэгчдийн УАШТ
Огноо:
2019-06-21 Эхлэх 2019-06-26 Дуусах

Танилцуулга Файл татах

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ  ИЛТГЭХ ХУУДАС

 

 

2019.06.20-26-ний хооронд                                                       Улаанбаатар хот

 

Монголын буудлага спортын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах  тэмцээн  МБСХ-ноос  батлагдсан зааврын дагуу, буудлага спортын 14 төрлөөр 2019 оны 06 сарын 20-26-ний өдрүүдэд ТСТ ТӨҮГ-н 10м, 25м, 50м-ийн тир, Буудлага Спортын Аваргаас аварга клубын 25м-н тирэнд  амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

10м-ийн  хийн бууны холимог багийн дасгалуудад  финалын буудлагыг  шинэ дүрмийн дагуу дүгнэж тооцлоо.

Тус тэмцээнд 14 дасгалд 22 байгууллагын эрэгтэй 71, эмэгтэй 98 нийт 169 тамирчид өрсөлдсөнөөс  спортын  дэд мастераас дээш цолтой тамирчид 80 орчим хувийг эзэлж байлаа.

10м-ийн хийн гар бууны дасгалд ТСТөвийн тамирчин А.Түмэндэлгэр 562 онож спортын мастерын болзол, урт бууны төрөлд Хөвсгөл аймгийн тамирчин Э.Хонгорзул 580 онож спортын мастер, ТСТөвийн тамирчин А.Оюундэлгэр 573 онож спортын дэд мастерын болзол, спортын 1, 2, 3-р зэргийн болзолыг 13 тамирчин шинээр биелүүлсэн.

 

Дээд амжилтууд:

 

Хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү МУ-ын дээд амжилт /585 / байсныг 587 оноогоор шинэчлэн тогтоолоо.

50м–ийн 3х40 дасгалын финалын буудлагын дээд амжилт /458,8 ОУХМ Г.Нандинзаяа Азийн наадам/-ыг Алдар спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжинлхам 458,9  оноогоор дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоолоо.

УАШТ-ний эхний 8 байрт шалгарсан тамирчид МБСХ-ны цомын финалын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлог тэмцээн боллоо.

 

Илтгэх хуудас бичсэн:                                    Д.Сонинбилэг

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: