2019 оны Буудлага спортын сонирхогчдын УАШТэмцээнийг 9 дүгээр сарын 21нд МБСХ, ТСТөвтэй хамтран зохион байгууллаа.Тэмцээнд буудлага спортоор сонирхогч 20 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс гадаад иргэд анх удаа оролцсон нь онцлог байлаа.Сонирхогч залуучуудаас гадна эмэгтэй буудагч анх удаа спорт ангилалд цэц мэргэнээ сорьсон сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.Эндээс харахад буудлага спортыг сонирхогч иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харуулж байна.