МТСХ-ны "А" зэрэглэлийн оноо олгох  "Гранпри-2022" МТСХ-ны "А" зэрэглэлийн оноо олгох "Гранпри-2022"
 МТСХ-ны "А" зэрэглэлийн оноо олгох  "Гранпри-2022"
Огноо:
2022-12-17 Эхлэх 2022-12-17 Дуусах

Танилцуулга

МТСХ-ны "А" зэрэглэлийн оноо олгох Чансааны эхний шилдэг-20 тамирчин оролцсон "Гранпри-2022" тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын "Мовьёос" спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
💯💯Нийт 5 клубийн 40 тамирчин оролцсон энэхүү тэмцээний дүнг танилцуулъя.
Эмэгтэй медаль хүртсэн тамирчид:
🥇А.Мягмарцэрэн (Дуэль клуб)
🥈Б.Баярчимэг (Дуэль клуб)
🥉О.Золбоо (Дуэль клуб)
🥉Ч.Энхбадрал (УБ Фенсинг клуб)
Эрэгтэй медаль хүртсэн тамирчид:
🥇Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб)
🥈У.Маргад-Эрдэнэ (Хангарьд клуб)
🥉Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд клуб)
🥉Г.Тэмүүлэн (Варриорс клуб)
🔥СМ А.Мягмарцэрэн нь аваргаа хамгаалж гранпри тэмцээний хошой аварга боллоо.
🔥Мбанк компаний тамирчин СДМ Б.Баярчимэг нь чансааг тэргүүлэгч Амарзаяа болон Алтжин, Энхбадрал зэрэг шилдэг тамирчдыг ялж гранпри тэмцээний амжилтаа ахиуллаа.
🔥СДМ О.Золбоо, СДМ Ч.Энхбадрал нар нь "А" зэрэглэлийн тэмцээнээс анхны медалаа авсан бахдам амжилттай оролцлоо.
🔥СМ Ц.Жигжидсүрэн нь Гранпри тэмцээнээс 4дэх удаагаа аваргын алтан медалаа хүртэж байна.
🔥 Эрдэнэт үйлдвэрийн тамирчин СМ У.Маргад-Эрдэнэ чансааг тэргүүлэгч Хаш-Эрдэнэ болон өсвөр залуучуудын шилдэг тамирчид болох Ананд, Гигүүлэн нарыг ялан дэд байранд шалгарлаа.
🔥Эрдэнэт үйлдвэрийн тамирчин СМ Б.Хаш-Эрдэнэ нь форм сайтай байгаагаа батлан оролцсон тэмцээн бүртээ медальт байранд шалгарч байна.
🔥Варриорс клубын тамирчин Г.Тэмүүлэн нь насанд хүрэгчдийн анхны медалиа хүртэж гайхалтай тулаануудыг үзүүллээ.
Өсвөр, Залуучуудын УАШТ-2023 эргэн уулзацгаая. Бүх тамирчиддаа бэлтгэл сургуулилтын өндөр амжилт хүсье.




Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: