Өсвөр үе, Багачуудын УАШТ-2024
Монголын туялзуур сэлэмний холбооны Өсвөр үе, Багачуудын УАШТ-2024 Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд 2024 оны 11 дүгээр сарын 23-24 -ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 20 багц медалийн төлөө ганцаарчилсан төрлийн 160 сэлэмчин, багийн төрөлд 30 баг өрсөлдөв. Мөн 18 хүртэлх насны Сорил тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа.