Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулах тухай Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны даргын 2017 оны А/59 дугаар тушаал, заавар, хөтөлбөрийг гарган батлуулж холбогдох байгууллагуудад хүргүүлж 2017 оны 12-р сарын 9, 10-ны өдрүүдэд Спортын ордны “А” зааланд Монголын Чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд эмэгтэй 8, эрэгтэй 8 жингийн ангилалд нийт 32 байгууллагын 230 тамирчин оролцсоноос эмэгтэй төрөлд 80, эрэгтэй төрөлд 150 тамирчид оролцсон.