ТАМААЖАВ ЭНХТУЯА

ТАМААЖАВ ЭНХТУЯА

Буудлага

Танилцуулга

Төрөл Trainer
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1969-03-15
Улс Монгол
Спорт Буудлага
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

 

Багш Т.Энхтуяа нь 1969 онд Хөвсгөл аймгийн төвд төрсөн. Одоо ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг. Т.Энхтуяа нь 1977-1987 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1-р сургуульд суралцаж төгссөн.  1996 УБДС-ийн БТДС-ийг биеийн тамирын багш-буудлагын дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгссөн.

Т.Энхтуяа нь дээд боловсролтой.  Багшлах хугацаандаа мэргэжлийн бүхий л сургалтууд, буудлагын спортын олон улсын В ангилалын шүүгчийн курс, буудлагын спортын олон улсын Д ангилалын дасгалжуулагчийн курс, спортын эрүүл мэнд аргазүй, спорт тоглоомыг хэрхэн хөгжүүлэх нь сэдэвт сургалтууд, 5,10 жилийн сургалтад тус тус хамрагдан мэдлэг боловсролоо дээшлүүлсэн.  2012-2020 оны хооронд Буудлагын спортын Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах бүх тэмцээний ерөнхий шүүгчээр, 2016 оны Бүх ард түмний 6-р спортакиадын буудлагын тэмцээний ерөнхий шүүгчээр, Буудлагын холбооны цомын цуврал тэмцээнүүдийн ерөнхий шүүгчээр, Хүүхдийн спортын 5, 6-р их наадмын буудлагын тэмцээний ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан.

2018 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор О.Уранчимэгтэй хамтран Гар буугаар эхлэн хичээллэгсдэд зорилусан сургалтын хөтөлбөрийг боловсруулж бусдад түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

2018 онд Техник спортын төвтэй хамтран Орхон, Хэнтий, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын 6 дүүргийн 100 гаруй сургууулийн сурагчдыг хамруулсан Өсвөрийн мэргэн бууч төслийг амжилттай хэргжүүлсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 200 гаруй тамичрид спортын 1,2,3-р зэрэг биелүүлсэн ба спортын мастер 10 гаруй төрөн гарч Өсвөр, Залуучууд, Насанд хүрэгчдийн УАШ-х тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 3 байрыг эзэлсэн.

Баянзүрх   дүүргийн  48-р сургуульд биеийн тамирын   багшаар   одоог хүртэл, мэргэжлээрээ боловсролын байгууллагад 21 дэх жилдээ  тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байна.

        Энэ хугацаанд буудлагын  спортыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон буудлагын спортоор хичээллэгсдийн  нас сэтгэхүйн онцлог, тэдний хэрэгцээ сонирхолд нийцүүлэн орчин үеийн техник технологийн дэвшил, шинэ санааг тусган шинэлэг сонирхолтой байдлаар зааж сургалтын үр дүнг байнга дээшлүүлэн тамирчидаа бүхий л шатны тэмцээн уралдаанд оролцуулан амжилт гаргаж  байгаа манай тэргүүний дасгалжуулагчдын нэг юм

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: