Даваа Энхтогтвор

Даваа Энхтогтвор

Буудлага

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр
Улс
Спорт Буудлага
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

 

МБСХ-ны мастеруудын холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Даваа овогтой Энхтогтвор нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд 10-н жилийн 72-р дунд сургуулийг төгссөн. Анх 1981 онд ОУХМ С.Адилбиш багшийн удирдлага дор Буудлага спортоор хичээллэсэн. 1984 онд Улсын шигшээ багийн тамирчнаар сонгогдон МУГД М.Жанцанхорлоогийн удирдлаганд ажлын гарааг эхлэн өнөөг хүртэл  40 дэх жилдээ тасралтгүй хичээллэж байна. Доорх цол зэргийг хүртэв. Үүнд:

·         1984 онд спортын Мастер цол

·         1991 онд Буудлага спортын ОУХМ цол

·         Буудлага спортын Улсын шүүгч

·         Буудлагын спортын ОУ-ын В зэрэглэлийн шүүгч

·         БТС тэргүүний ажилтан

 Д. Энхтогтвор нь Хот, улсын аварга шалгаруулах тэмцээн, Улсын спарткиадаар улсын дээд амжилтыг 5 удаа шинэчлэн тогтоож байсан. Улсын спарткиадын 28 Алт, 18 Мөнгө, 8 Хүрэл медальтай.

ЗХУ, БНГАУ, БНСРУ, БНСЧСУ, БНБАУ-д болсон Найрамдал Ахан Дүүсолон улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль авч, улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, энэ рекорд амжилт маань хадгалагдан үлдсэн байдаг.

1986 онд БНГАУ-д болсон 44 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багийн амжилтаар улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг.

МБСХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөх, МБСМХ-г гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо, Т.Мягмаржав нарын санаачлагаар үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулж одоо Ахмадын зөвлөлийн удирдах зөвлөл-д Монголын буудлага спортын мастеруудын холбоонд удирдах зөвлөл-д идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Энэ хугацаанд Азийн Мастеруудын Аварга шалгаруулах тэмцээнд: Монголд 2удаа, Японд 3 удаа, Солонгосд 1 удаа, Хятадад 2 удаа, нийт 8 удаа оролцсон. Үүнээс 4 удаагийн тэмцээнд багийн ахлагчаар баг тамирчдаа бэлтгэн оруулж, үүнээс 5 удаагийн шилжин явах цомоо авч ирж байсан. Олон улсын тэмцээнүүдэд оролцож Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртсэн. 2009, 2012, 2015, 2017 онуудад Азийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 9 Алт, 8 Мөнгөн медаль, 4 Хүрэл медаль хүртсэн. Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож Алт, Мөнгө, Хүрэл медалиуд хүртсэн.

Мөн УАШ тэмцээнүүдэд тогтмол амужилттай оролцож 12 алт, 10 мөнгө, 3 хүрэл медаль авч байсан. 2019 онд Герман улсад болсон Дэлхийн Мастерууд”-ын тэмцээнд амжилттай оролцож 4 байрт шалгарч байв. 

 

      

 

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: