Мэдээ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Үндэсний шигшээ баг


18.1.Үндэсний шигшээ баг нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.

18.2.Монгол Улсыг төлөөлөн Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.

18.3.Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох үндэсний шигшээ багийг спортын холбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулна.

18.4.Энэ хуулийн 9.1.8-д заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн спортын холбоонд гэрээний дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь спортын холбоотой Захиргааны ерөнхий хууль, холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.

18.5.Аймаг, дүүргийн Засаг дарга нь аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь спортын 8-аас доошгүй төрлөөр спортын холбооны орон нутаг дахь салбартай хамтран сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь зохион байгуулна.

18.6.Оюутны дэлхийн аварга, Универсиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох шигшээ багийг залуучуудын шигшээ багаас бүрдүүлнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл