"Добу мэргэн" клуб "Добу мэргэн" клуб

Танилцуулга

"Добу Мэргэн" клуб нь 2009 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын санаачлагаар үүсгэн байгуулдсан.

Дасгалжуулагчаар 2009-2012 оны хооронд Спортын мастер П.Жамьяангомбо ажилласан. 2012 оноос одоог хүртэл Спортын мастер Б.Золбоо  ажиллаж байна.

Энэ хугацаанд нийт 30 гаруй тамирчинг бэлтгэн гаргасан ба үүнээс Олон улсын хэмжээний мастер-2, Спортын мастер-8 төрөн гарсан.

Добу Мэргэн клуб нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байт харвааны спортоор хичээллэх бүрэн боломжоор хангаж өгдөг. Парабайт харвааны тамирчдаас үзүүлсэн томоохон амжилтаас дурьдвал:

  • РИО-2016  Паралимпийн наадамд тус клубын тамирчин Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав, Спортын мастер Б.Оюун-эрдэнэ нар Холимог багийн харваанд 4-р байрт шалгарсан.
  • Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон Пара байт харвааны дэлхийн чансаа тогтоох тэмцээнд СМ Б.Оюун-Эрдэнэ эмэгтэй хувийн харваанд түрүүлж алтан медаль хүртсэн. СДМ Н.Мөнхбаатаранх удаа олон улсын тэмцээнд оролцож эрэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн. Холимог багийн харваанд СМ Б.Оюун-Эрдэнэ, СДМ Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртсэн. 
  • 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд СДМ Н.Мөнхбаатар эрэгтэй хувийн харваанд түрүүлж алтан медаль хүртэж, "Токио-2020" Олимпийн наадамд оролцох эрх авсан.


Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: