Мэдээ

ОУХМ Ж.Цэрэнлхам 2025 оны ӨХТ-ын 21 дэх удаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.

ОУХМ Ж.Цэрэнлхам 2025 оны ӨХТ-ын 21 дэх удаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.
Мэдээ
ОУХМ Ж.Цэрэнлхам ӨХТ-ын 21 дэх удаагийн 2025 оны ДАШТ-ий нэвтрүүлгийн төрөлд 1 минутанд үсэг 160, тоо 122, холимог 114-ийг нэвтрүүлэн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Ингэснээрээ ОУХМ Ж.Цэрэнлхам ӨХТ-ын ДАШТ-ээс манай улсаас болон Ази тивээс хүрэл медаль хүртэж буй хоёр дах эмэгтэй тамирчин болж байгаа юм.
Энэ дашрамд дурьдахад, 2017 онд ОУХМ С.Буянтогтох ӨХТ-ын ДАШТ-ээс тэмцээний холбоо барих (Morse Runner) төрөлд хүрэл медаль хүртэж монголчуудын медалийн салхийг хагалж байв. Дараагийн жил нь ОУХМ С.Буянтогтох мөн төрлөөр ӨХТ-ын ДАШТ-ээс мөнгөн медаль, ОУХМ Ш.Одончимэг, ОУХМ Б.Бадмаараг нар РСНО ДАШТ-ээс хүрэл медаль, ОУХМ Ц.Болдбаатар ӨХТ-ын ДАШТ-ий хүлээн авалтын төрөлд хүрэл медаль тус тус хүртэж байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.