Мэдээ

2022 оны Улсын аварга шалгаруулах Өндөр хурдны телеграфын тэмцээн

2022 оны Улсын аварга шалгаруулах Өндөр хурдны телеграфын тэмцээн
Мэдээ

МРСХ Өндөр хурдны Телеграфын 2022 оны УАШТ өнгөрсөн Баасан, Бямба гарагуудад зохион байгуулж явууллаа. Тэмцээнд 4 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 13 тамирчин оролцож өрсөлдлөө. Тэмцээнийг Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Тэмцээний холбоо барих /MR/ болон Дуудлага хүлээн авах /RUFZ/ төрлүүдээр явуулж ангилал, төрөл бүрт болон эдгээр 4 төрлийн нийлбэр дүнгээр шалгарууллаа. Мөн багийн дүнгээр дүн гаргаж шалгарууллаа.

Хувийн нийлбэр дүнгээр байр эзэлсэн байдал.

Эмэгтэй ангилал. 1-р байр. ОУХМ Н.Орлого, 2-р байр. Б.Хишигчулуун, 3-р байр. СДМ Б.Учралбаяр

Эрэгтэй ангилал. 1-р байр. СМ. П.Баттөр, 2-р байр. ОУХМ Э.Чинзориг, 3-р байр. Б.Сансызбай нар тус тус эзэлж Алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Багийн дүнгээр, 1-р байрыг ЗХ-ий 189-р анги эзэлж Цом, Алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрыг ЗХ-ий 124-р анги эзэлж Мөнгөн медаль, мөнгөн шагнал, 3-р байрыг Долгион баг эзэлж Хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл