Мэдээ

Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох төрлийн тухай

Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ төрөл нь ой мод, бартаа саадтай орчинд нуун байрлуулсан 144МГц,3.5МГцийн 1-3 ваттын чадалтай нэвтрүүлэгчүүдийг газрын зураг, луужин, зориулалтын хүлээн авагч ашиглан олж уралддаг радио спортын нэгэн сонирхолтой төрөл юм. РСНО-ийн тэмцээнийг 15 наснаас 70 насны хооронд эрэгтэй эмэгтэй ангилалаар явагддаг, тамирчин нь зодог тайлдаггүйгээрээ онцлогтой спорт юм.

РСНО тэмцээнд Sprint, Foxoring гээд ши нэ хоёр төрөл нэмэгдэн өнөөдөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хөтөлбөрт орсон байна. Манай улсад энэ хоёр шинэ төрлийг 2019 оноос эхлэн дотоодын тэмцээний хөтөлбөртөө оруулан уралдаан тэмцээн зохион байгуулж байна.

Foxoring-ийн төрлийн нэвтрүүлэгч нь 0.01 ваттын чадлаар нэвтрүүлдэг. Тэмцээн дээр уг нэвтрүүлэгчүүдийн байрлалыг газрын зурагт тэмдэглэдэг. Тамирчин зориулалтын хүлээн авагч, газрын зураг, луужин ашиглан нэвтрүүлэгчүүдийг олж уралддаг.

Sprint нь ойрын зайнд байрлуулсан 1 ваттын чадалтай 5 нэвтрүүлэгчийг олж дундын бариагаар ороод дараагийн 5 нэвтрүүлэгчийг олж үндсэн барианд орж уралддаг төрөл юм.

Манай улсад 1970-аад оны эхэн үед үүсэж хөгжсөн ба манай баг тамирчид 1973 онд Болгар улсад болсон Олон улсын тэмцээнд оролцон сурагч Д.Дашцэрэн хүрэл медаль хүртэж байжээ. 2018 онд БНСУ-д зохион байгуулагдсан Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох ДАШТ-ээс хувийн дүнгээр ОУХМ Ш.Одончимэг 3.5МГц-ийн төрөлд 35 насны ангилалд 3-р байр, ОУХМ Ш.Одончимэг, ОУХМ Б.Бадмаараг нар багийн дүнгээр 3-р байр эзлэн радио спортын энэ төрөлд манай улсын анхны медалиудыг эх орондоо авчирсан. Манай тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс тогтмол алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчид олон бий.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл