Мэдээ

Ази тивийн Аварга шалгаруулах 11 дэх удаагийн Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох тэмцээн

Ази тивийн Аварга шалгаруулах 11 дэх удаагийн Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох тэмцээн
Мэдээ

Манай холбоо Олон улсын Радио сонирхогчдийн холбооны 3-р бүсийн буюу Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох тэмцээнийг 2017 оны 8 сарын 20-25-ны өдрүүдэд өөрийн эх орондоо 3 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Австрали, АНУ, БНХАУ, БНСУ, Казакстан, Макао, Монгол, Япон зэрэг орны 150-иад тамирчид, зочид төлөөлөгчид оролцлоо. Тэмцээнийг Уламжлалт 144МГц, 3.5МГц-ийн төрлүүдэд Эрэгтэй, эмэгтэй 15-аас 70 насны нийт 13 ангилалуудаар, Мөн Ази тивийн аваргын Нээлттэй /Open championship/ тэмцээнийг хамтатган явууллаа.

Уламжлалт 144МГц-ийн тэмцээнийг Төр хурахын аманд, уламжлалт 3.5МГц-ийн тэмцээнийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн ойролцоо зохион байгуулж явууллаа.

Манай тамирчид энэ тэмцээнээс Алтан медаль 35, мөнгөн медаль 27, хүрэл медаль 25-г тус тус хүртсэн өндөр амжилт гаргасан байна.

Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох төрөл нь Хойд Америк, Европ, Азийн орнуудад өндөр хөгжсөн, 15 наснаас 70 нас хүртэлх ангилалтай нэг ёсондоо зодог тайлдаггүй спорт юм. Ой мод, бартаа саадтай газар нуусан 3 ваттын чадалтай нэвтрүүлэгчүүдийг газрын зураг, хүлээн авагч ашиглан олж уралддаг мэдрэмж, ур чадвар, авхаалж самбаа шаардсан спортын нэгэн сонирхолтой төрөл юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл