Мэдээ

Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох "Хаврын тэргүүн" 2023 оны тэмцээн

5 сарын 20-ны Бямба гарагт "Хаврын тэргүүн" тэмцээн цаг агаарын таагүй нөхцөлдамжилттай явагдаж дууслаа. Энэ тэмцээнд нийт 31 шинэ залуу тамирчид оролцов.Манай тамирчдын хүүхдүүд болон дүү 11-12 насны М.Нямаацэцэг, М.Наранжаргал,М.Занаа нар оролцож ах эгч нартайгаа өрсөлдсөн байна.

Нойтонцас орж, хүйтэн салхитай байсан ч түүнийг үл тоон тэмцээндээ оролцсон нийттамирчид болон ажилласан шүүгч нартаа баяр хүргэе. Манай үнэгний тамирчид хурцнартай, аагим халуунд ч, аянга цахилгаантай, хүчтэй салхитай ширүүн бороотойхүйтэнд нэвт норсон ч энэ бүхнийг үл хайхран нэвтрүүлэгчээ олохоор гүйж лбайдаг. 2017 онд Улаанбаатарт зохиогдсон Азийн аваргын тэмцээний эхний өдөр яаждаарсанаа тэмцээнд оролцсон нэг охин ингэж бичсэн байсан -Эхлээд гар даараад,дараа нь эрүү ам чичирч шүд тачигнаад бүр сүүлдээ гэдэс маань даараад чичирчбайсан". Иймэрхүү бороотой хүйтэн үед олон ч тэмцээн болсон ч даарлаахөрлөө гэж гомдоллож байсан нэг тамирчин байгаагүй дээ. Манай үнэгнийхэн эр эм,бага насны гэлтгүй ийм л тэсвэр, тэвчээртэй тамирчид байдаг юм. Дараа нь бөөнсайхан дурсамжууд үлдсэн байдаг.

Энэудаагийн "Хаврын тэргүүн" тэмцээний тэргүүн байруудыг дараах тамирчидэзлэн Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ. Тэргүүн байр эзэлсэнтамирчиддаа халуун баяр хүргэе.

Эмэгтэйангилалд

1-рбайр С.Оюун-Эрдэнэ, 2-р байр Г.Оюундарт, 3-р байр М.Эрдэнэцэцэг

Эрэгтэйангилалд

1-рбайр Б.Амаржаргал, 2-р байр М.Энхзориг, 3-р байр Х.Бөхболд

 

Радиоспортын зэргийн болзол биелүүлсэн дараах тамирчдад зэргийг нь олгов.

1-рзэрэг. Г.Оюундарь, С.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрцэцэг, Б.Амаржаргал

2-рзэрэг. М.Эрдэнэцэцэг, Б.Батцэцэг, М.Энхзориг, Х.Бөхболд,

3-рзэрэг. Ж.Оюунтунгалаг, Б.Ариунжаргал, М.Занаа, О.Өлзий-Орших, Д.Барсболд,М.Доржпүрэв, Э.Дашням, Ж.Өлзийбаатар, О.Балжинням


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл