Мэдээ

ХХЗХ-ны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн

Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын Эх булгийн аманд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Улсын аварга шалгаруулах уг тэмцээнийг ХХЗХ-ны Дэд дарга Б.Сэрээдорж нээж үг хэлэв. ХХЗХ 4 дэх удаагаа энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм.

Энэ жилийн тэмцээнд Хилийн цэргийн 0151 анги, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 345 анги, Харилцаа Холбооны зохицуулах хороо, хувийн болон гэр бүлийн зэрэг 9 багийн 52 тамирчин уламжлалт 3.5 МГц, 144 МГц болон Ойрын зайн /Sprint/ гэсэн 3 төрлөөр M19, M21, М40, W19, W21, W35 ангилалд өрсөлдлөө.

Тэмцээний хамгийн залуу буюу 19 хүртэлх насны охидийн ангилалд 1-р байрт М.Монголжингоо /Үнэг/, 2-р байрт Б.Ариунжаргал /ХХЗХ-1/, 3-р байрт М.Наранжаргал /ХЦ-0151-1/ нар шалгарсан бол 19 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 1-р байрыг Б.Амаржаргал /ХХЗХ-1/, 2-р байрыг Б.Тэмүүлэн /ХХЗХ-2/, 3-р байрт Г.Мөнхдөл /хувь/ нар тус тус эзэлсэн байна.

Багийн дүнгээр 1-р байрыг М.Мөнхбаатар ахлагчтай “Мастерууд”, 2-р байрыг А.Уудам ахлагчтай “Үнэг” баг, 3-р байрыг Б.Батцэцэг ахлагчтай “ХХЗХ-1” баг тус тус эзэлсэн байна.

Дашрамд дурьдахад РСНО тэмцээний М19, W19 ангилалд 19 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй, M21, W21 ангилалд насны хязгаарлалтгүй, W35 ангилалд 35-аас дээш насны эмэгтэй, М40 ангилалд 40-өөс дээш насны тамирчид тус тус оролцдог юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.