Мэдээ

Өндөр хурдны Телеграфын 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн явагдлаа.

Өндөрхурдны телеграфын 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 24-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Тэмцээнд хот аймгийн 5 багийн 23 тамирчин оролцсон ба анх удаа аймгуудаас баг тамирчид ирж оролцов. Улаанбаатар хотоос 17 тамирчин, Завхан аймгаас 3, Өмнөговь аймгаас 1, Сэлэнгэ аймгаас 1 тамирчин тус тус оролцлоо. Тэмцээнийг Улсын шүүгч ОУХМ Ж.Алиманцэцэг, ОУХМ Ч.Чинбат, ОУХМ Ц.Болдбаатар, СМ З.Бат-Эрдэнэ нар шүүн явуулж зохион байгуулалтанд ОУХМ Ж.Минжинсогоо, СДМ Б.Мөнгөнзул нар оролцлоо.


Тамирчид нэгэн өдрийн турш эрэгтэй, эмэгтэй ангилалд Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Тэмцээний холбоо барих (Morse Runner), Радио сонирхогчийн дуудлага хүлээн авах (RUFZ) зэрэг төрлүүдээр өөрсдийн авъяас чадвар, ой санамж, авхаалж самбаагаараа өрсөлдөв.


Хүлээн авалтын төрөлд Эмэгтэй ангилалд ОУХМ Н.Орлого, Б.Хишигчулуун, СДМ Б.Учралбаяр, Эрэгтэй ангилалд Б.Сансисбай, СМ П.Баттөр, Ч.Дарханбаяр нар Алт мөнгө хүрэл медаль хүртлээ.

Нэвтрүүлгийн төрөлд Эмэгтэй ангилалд ОУХМ Н.Орлого, Б.Хишигчулуун, СДМ Б.Учралбаяр, Эрэгтэй ангилалд З.Мягмарсүрэн, СМ П.Баттөр, Г.Амгаланбаатар

Тэмцээний холбоо барих (Morse Runner) төрөлд Эмэгтэй ангилалд ОУХМ Н.Орлого, Б.Хишигчулуун, СДМ Б.Учралбаяр, Эрэгтэй ангилалд СМП.Баттөр, Б.Сансисбай, Ч.Дарханбаяр

Радио сонирхогчийн дуудлага хүлээн авах (RUFZ) төрөлд Эмэгтэй ангилалд ОУХМ Н.Орлого, Б.Хишигчулуун, СДМ Б.Учралбаяр, Эрэгтэй ангилалд СМ П.Баттөр, Ч.Дарханбаяр, Б.Сансисбай нар 1, 2, 3-р байруудыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.


Дээрх 4 төрлийн нийлбэр дүнгээр Эмэгтэй ангилалд 1-р байрыг ОУХМ Н.Орлого, 2-р байрыг Б.Хишигчулуун, 3-р байрыг СДМ Б.Учралбаяр, Эрэгтэй ангилалд 1-р байрыг СМ П.Баттөр, 2-р байрыг Б.Сансисбай, 3-р байрыг Ч.Дарханбаяр нар эзэлж алт, мөнгө,хүрэл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Багийн дүнгээр 1-р байрт ЗХ-ий 124-р ангийн 1-р баг шалгарч цом, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрт Хил хамгаалах байгуулагын баг мөнгөн медаль, мөнгөн шагнал,3-р байрт ЗХ-ий 325-р ангийн баг хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртсэнбайна.


Тэмцээний үеэр 1-р зэргийн тамирчин Б.Хишигчулуун 1 минутанд үсэг 150, тоо 140 хүлээн авч, 1 минутанд үсэг 131, тоо 96 тэмдэгт нэвтрүүлж Радио спортын мастер цолны болзол хангасан байна.


Өндөр хурдны телеграфын 2023 оны УАШТ-д оролцсон нийт тамирчиддаа баяр хүргээд дараа дараагийн тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл