РАДИО СПОРТЫН ЦОЛ ЗЭРГИЙН НОРМАТИВ. 2024.01.01-ний өдрөөс эхэлж мөрдөнө.
Нэг. Өндөр хурдны телеграф
1.1 Олон улсын хэмжээний мастер цолыг Спортын мастер цолны доорх болзолыг биелүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10, олон улсын тэмцээнд эхний 3 байрын аль нэгийг эзэлсэн тамирчдад олгоно.
Спортын мастер, спортын дэд мастер цолыг Улсын аварга шалгаруулах болон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон доорх болзлуудыг хангасан тамирчдад олгоно.
1.2 Нэг минутанд хүлээн авах, нэвтрүүлэх тэмдэгтийн тоо
|
Эрэгтэй |
Эмэгтэй |
||||||
Хүлээлт |
Нэвтрүүлэг |
Хүлээлт |
Нэвтрүүлэг |
|||||
үсэг |
тоо |
үсэг |
тоо |
үсэг |
тоо |
үсэг |
Тоо |
|
СМ |
150 |
150 |
130 |
100 |
140 |
140 |
120 |
90 |
СДМ |
140 |
140 |
120 |
90 |
130 |
130 |
115 |
85 |
I зэрэг |
120 |
120 |
110 |
85 |
110 |
110 |
100 |
80 |
II зэрэг |
90 |
90 |
80 |
75 |
80 |
80 |
80 |
70 |
III зэрэг |
70 |
70 |
65 |
60 |
60 |
60 |
65 |
60 |
Тайлбар: а. Хүлээн авах, нэвтрүүлэх дасгалыг зөвхөн нэг минутын хугацаанд гүйцэтгэнэ.
б. Хүлээн авах, нэвтрүүлэх дасгалыг гүйцэтгэх үеийн алдаа нь 3-аас илүүгүй байна.
Хоёр. Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох.
2.1 Олон улсын хэмжээний мастер цолыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ангилалдаа эхний 4, тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байрын аль нэгийг эзэлсэн тамирчдад олгоно.
2.2 Спортын мастер, спортын дэд мастер цолыг улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байрт, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 1 дүгээр байрт шалгарч доорх болзлыг биелүүлсэн тамирчдад олгоно. РСНО төрөлд спортын цол зэргийг 3,2,1 дүгээр зэрэг, СДМ, СМ, ОУХМ гэсэн шат дарааллаар олгоно.
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох төрлийн 3.5 МГц-ийн давтамж дээр нуусан нэвтрүүлэгчдийг илрүүлэн олж барианд орох хугацаа /минутаар/
Насны ангилал |
Нас |
Илрүүлэх нэвтрүүлэгч |
СМ |
СДМ |
I зэрэг |
II зэрэг |
III зэрэг |
M - 19 |
19 хүртэл |
4 |
50 |
60 |
70 |
85 |
100 |
W – 19 |
19 хүртэл |
4 |
55 |
65 |
75 |
90 |
110 |
M – 21 |
19 - 39 |
5 |
50 |
55 |
65 |
75 |
90 |
W – 21 |
19 - 35 |
4 |
55 |
60 |
70 |
85 |
100 |
M – 40 |
40 - 49 |
4 |
55 |
65 |
75 |
85 |
100 |
W – 35 |
35 - 49 |
4 |
60 |
70 |
80 |
90 |
110 |
M – 50 |
50 - 59 |
4 |
60 |
70 |
80 |
95 |
110 |
W – 50 |
50 дээш |
3 |
65 |
75 |
85 |
95 |
110 |
M - 60 |
60 дээш |
3 |
65 |
75 |
85 |
95 |
110 |
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох төрлийн 144 МГц-ийн давтамж дээр нуусан нэвтрүүлэгчдийг илрүүлэн олж барианд орох хугацаа /минутаар/
Насны ангилал |
Нас |
Илрүүлэх нэвтрүүлэгч |
СМ |
СДМ |
I зэрэг |
II зэрэг |
III зэрэг |
M - 19 |
19 хүртэл |
4 |
60 |
70 |
80 |
95 |
110 |
W – 19 |
19 хүртэл |
4 |
65 |
75 |
85 |
100 |
115 |
M – 21 |
19 - 39 |
5 |
60 |
65 |
70 |
85 |
100 |
W – 21 |
19 - 35 |
4 |
65 |
70 |
80 |
95 |
110 |
M – 40 |
40 - 49 |
4 |
65 |
75 |
85 |
95 |
110 |
W – 35 |
35 - 49 |
4 |
70 |
80 |
95 |
105 |
115 |
M – 50 |
50 - 59 |
4 |
80 |
90 |
95 |
105 |
115 |
W – 50 |
50 дээш |
3 |
85 |
95 |
95 |
110 |
120 |
M - 60 |
60 дээш |
3 |
85 |
95 |
95 |
110 |
120 |
3.5МГц, 144МГц-ийн тэмцээний замын нийт урт нь агаарын шугамаар 6 – 8 км байна.
Тайлбар: M ангилал нь эрэгтэй.
W ангилал нь эмэгтэй.
Гурав. Сонирхогчдийн радио холбоо
Сонирхогчдийн радио холбооны спортын цол, зэргийг тэмцээний ба тэмцээний бус гэсэн хоёр хэлбэрээр олгоно.
3.1 Тэмцээний холбоогоор цол, зэрэг олгох
3.1.1 Тэмцээний ангиллууд:
- Нэг оператор олон долгионд SOMB
- Олон оператор олон долгионд MOMB
- Олон оператор олон нэвтрүүлэгч MOMT
- Ажиглагч SWL
3.1.2 Тэмцээний холбоогоор Радио спортын Олон улсын хэмжээний мастер цолыг Дэлхийн аварга шалгаруулах богино долгионы WW DX (Телефон, телеграф, телетайпын төрөл), WPX DX (Телефон, телеграф, телетайпын төрөл), IARU HF World Championship (Телефон, телеграф, холимог төрөл) тэмцээнүүдэд эхний 10, Азийн аварга шалгаруулах AADX (Телефон, телеграфын төрөл) тэмцээнд төрөл, ангилалдаа эхний 3 байр, бусад Олон улсын тэмцээнд гурван удаа төрөл, ангилалдаа эхний 3 байрын аль нэгийг энэ журмын 3.1.3-ын СМ-ын болзолд дурьдагдсан холбоог барьж эзэлсэн тамирчдад олгоно.
3.1.3 Спортын мастер, спортын дэд мастер болон спортын зэргүүдийг SOSB, SOMB ангилалын тамирчдаас тэмцээний 36 цагт барих хоёр талын холбооны тоогоор доорх болзолыг биелүүлсэн тамирчдад олгоно.
Холбооны горим |
Хоёр талын холбооны тоо |
||||
СМ |
СДМ |
1-р зэрэг |
2-р зэрэг |
3-р зэрэг |
|
Телеграф (CW) |
1800 |
1600 |
1400 |
1100 |
800 |
Телефон (SSB) |
2000 |
1800 |
1600 |
1300 |
900 |
Дижитал (RTTY, PSK31) |
1000 |
800 |
600 |
400 |
300 |
3.1.4 Спортын мастер, спортын дэд мастер болон спортын зэргүүдийг MOMB, MOMT ангилалын тамирчдаас тэмцээний 12 цагт барих холбооны тоогоор доорх болзолыг биелүүлсэн тамирчдад олгоно.
Холбооны горим |
Хоёр талын холбооны тоо |
||||
СМ |
СДМ |
1-р зэрэг |
2-р зэрэг |
3-р зэрэг |
|
Телеграф (CW) |
700 |
600 |
500 |
350 |
200 |
Телефон (SSB) |
800 |
700 |
600 |
400 |
250 |
Дижитал (RTTY, PSK31) |
600 |
500 |
400 |
300 |
200 |
3.2 Тэмцээний бус холбоогоор Спортын мастер цолыг DXCC, WAZ дипломын аль нэгээр шагнагдсан тамирчдад олгоно.
Спортын мастер, спортын дэд мастер цол болон спортын зэргүүдийг тэмцээний бус холбоо буюу карт солилцож батлагдсан улсаар цол, зэргийг дараах болзолыг биелүүлсэн тамирчдад олгоно.
Радио сонирхогч, ажиглагчдаас батлагдсан улсын тоогоор спортын цол, зэрэг олгох болзол.
Төрөл |
Батлагдсан улсын тоо |
||||
СМ |
СДМ |
1-р зэрэг |
2-р зэрэг |
3-р зэрэг |
|
Сонирхогчид |
150 |
120 |
100 |
80 |
60 |
Ажиглагчид |
120 |
100 |
80 |
60 |
50 |
Дөрөв. Радио хийц
4.1 Радио хийцийн спортын мастер цолыг УАШТ-ээс бүтээл, түргэн угсралт гэсэн 2 төрөлд олгоно.
4.2 Бүтээлийн төрөлд СМ цолыг тамирчны өөрийн хийсэн радио электроникийн бүтээлийг үндэслэн УАШТ-д хоёр удаа 1-р байр эзэлсэн тамирчинд олгоно.
4.3 Түргэн угсралтын төрөлд СМ цолыг УАШТ-д хоёр удаа түрүүлсэн тамирчинд олгоно.
4.4 Түргэн угсралтын төрөлд СМД цолыг УАШТ-д хоёр удаа 2, 3-р байруудыг эзэлсэн тамирчинд олгоно.
4.5 Түргэн угсралтын төрөлд 1-р зэргийг УАШТ-д 4, 5-р байр эзэлсэн тамирчинд олгоно.
Тав. Улсын дээд амжилтыг тооцох журам.
5.1 Сонирхогчийн радио холбооны төрөлд улсын дээд амжилтыг зөвхөн WWDX, WPX DX тэмцээнүүдийн албан ёсны дүнг үндэслэн телефон, телеграф, дижитал холбооны горим тус бүрт доорх ангилалаар олгоно. Эцсийн нэвтрүүлэгчийн гаралтын чадал нь Радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журамд заасан зөвшөөрөгдсөн хэмжээнд байна.
А. Нэг оператор нэг долгион - 1.8, 3.5/3.8, 7, 14, 21, 28 МГц-ийн аль нэг
Б. Нэг оператор олон долгион - 1.8 – 28 МГц
В. Олон оператор олон долгион, нэг нэвтрүүлэгч - 1.8 – 28 МГц
Г. Олон оператор олон долгион, олон нэвтрүүлэгч - 1.8 – 28 МГц
Д. Телефон, телеграф, дижитал холбооны нэг цагт барьсан холбооны тоогоор.
5.2 Өндөр хурдны телеграфын төрөлд улсын дээд амжилтуудыг эрэгтэй, эмэгтэй тус бүр доорх ангиллуудаар тооцно. Өндөр хурдны телеграфын дээд амжилтыг ДАШТ, УАШТ болон Улаанбаатар тэмцээнүүдийн дүнгээр үед тооцно.
А. Тоон радио мэдээ хүлээн авах
Б. Үсгэн радио мэдээ хүлээн авах
В. Тоон радио мэдээ нэвтрүүлэх
Г. Үсгэн радио мэдээ нэвтрүүлэх
Д. Нийлбэр оноо
Е. Холбоо барьсан дээд оноо /Morse Runner/
Ж. Дуудлага хүлээсэн дээд оноо /RUFZ/
5.3 Радио олон төрөлтийн тэмцээнд тоонд ажиллах дасгалд багийн дээд амжилтыг хугацаагаар тооцно.
Зургаа. Шүүгчийн цол олгох
6.1 Радио спортын тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан шүүгчдэд доорх үнэлгээг өгнө. Улсын аварга шалгаруулах болон Улаанбаатар РСНО нээлттэй тэмцээн шүүвэл 5 оноо, нэрэмжит болон эхлэн суралцагчдын тэмцээнийг шүүвэл 3 хүртэл оноо, бусад тэмцээнийг шүүвэл 3 хүртэл оноо. Дээрх болзол биелүүлсэн улсын шүүгчийг Монгол улсын спортын цол олгох зөвлөлөөс олгоно.
Шүүгчийн цол |
Улсын шүүгч |
Оноо |
25 |
Долоо. Цол зэрэг нөхөн олгох
7.1 Энэхүү шинэчлэгдсэн журам батлагдан гарахаас өмнө биелэгдсэн цол, зэргийг нөхөн олгож болно.