Мэдээ

Эмэгтэйчүүдийн ӨХТ-ын "Мартын 8" тэмцээн

Эмэгтэйчүүдийн ӨХТ-ын "Мартын 8" тэмцээн 3 сарын 6-ны өдөр Орбит дах ХХЗХ-ны РДӨНХ-ын төвийн байранд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Тэмцээний холбоо барих /Morse Runner/, Радио сонирхогчдийн дуудлага хүлээн авах /RUFZ/ төрлүүдийн нийлбэр оноогоор

1-р байрт А.Амаржаргал

2-р байрт Д.Баярцэцэг

3-р байрт Б.Цэцэгмаа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээнд оролцсон нийт залуу шинэ тамирчиддаа баяр хүргэе.

Мөн манай холбооны үйл ажиллагааг дэмжиж өөрийн байрандаа уг тэмцээнийг зохион байгуулж явуулах боломж олгосон Радио давтамж,Өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн дарга Б.Батбаяр болон уг төвийнажилтангуудад баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл